Sunday, June 10, 2012

Витамины ертөнц


Хүний биеийн хэвийн бодисын солилцоо, өсөлт хөгжилт, эд эсийн үйл ажиллагаанд хэрэгтэй химийн бодисын бүлгийг витамин гэдэг. Хүний биед хэрэгтэй 13 витаминыг хоол хүнснээс авч болох ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болох аюултай.
А ретинол
Ашиг тус: Яс, шүд, зөөлөн эд, салслаг эд болон арьсыг эрүүлжүүлнэ. Нүдний торлог бүрхэвчийн пигментийг үүсгэхэд Витамин А гол үүрэгтэй.
Эх үүсвэр: Мах, өндөг, сүү, бяслаг, цөцгий, элэг, бөөр, загасны тос. Бетакаротин нь лууван, хулуу, төмс, гүйлс, брокли, бууцай болон бусад хар ногоон навчтай ургамлуудад байна.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 3000 микрограмм эр, эм
В1 тиамин
Ашиг тус: Нүүрстөрөгчийг энерги болгон хувиргахад нь эсүүдэд дэмжлэг болдог. Зүрх, булчин, мэдрэлийн системд хэрэгтэй.
Эх үүсвэр: Талх, хивэг, гоймон, буудай, өөхгүй мах, загас, вандуй, шош.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 1.1мг эм, 1.2мг эр
В2 рибофлавин
Ашиг тус: Нүүрстөрөгчөөс энерги ялгаруулах болон биеийн өсөлт, цусны улаан бөөмийн гаралтад тустай.
Эх үүсвэр: Өөхгүй мах, өндөг, шош,, самар, ногоон навчит ургамал, сүү, цагаан идээ, заримдаа талх, хивэгт агуулагдана.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  1.1мг эм, 1.3мг эр
В3 ниацин, никотиний хүчил
Ашиг тус: Биеийн ерөнхий эрүүл мэнд, өсөлт, нөхөн үржихүйд  нөлөөлж хоол боловсруулах систем, арьс, мэдрэлд тустай. Хоол хүнснээс энерги гаргахад нөлөөлнө.
Эх үүсвэр: Сүү, цагаан идээ, шувууны мах, загас, өөхгүй мах, самар, өндөг.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  14мг эм, 16мг эр
В6 пиридоксин
Ашиг тус: Дархлааны системийг сайжруулж, мэдрэлийн хэвийн системийг дэмжиж, цусны улаан бөөмийн гарц, уургийн шингэцэд нөлөөлнө.
Эх үүсвэр: Шош, самар, өндөг, мах, загас, хивэг, талх, буудай.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 1.5мг эм, 1.6мг эр
В9 фоль, фолийн хүчил, птеройл-глютаминий хүчил
Ашиг тус: Хоол боловсруулалтыг сайжруулж уургийн нөхөн төлжүүлэх, цусны улаан бөөмийн гарц болон ДНК-д тустай. Эд эсийн үйл ажиллагаа болон өсөлтөд нөлөөлж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлэн ходоодны хүчлийг өдөөнө.
Эх үүсвэр: Шош, хүчиллэг жимс, болон шүүс, буудай, хивэг, хар ногоон навчит ургамал, тахиа, гахай, мах, хясаа, элэг.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 400мкг эм, эр
В12
Ашиг тус: Хүний биеийн бодисын солилцоо, цусны улаан бөөмийг тогтворжуулна. Төв мэдрэлийн системийг дэмжиж ДНК-д нөлөөлдөг. Хүний биед бусад витаминууд хангагдаагүй үед энэ витамин элгэнд оршиж байдаг.
Эх үүсвэр: Өндөг, мах, тахиа, хясаа, сүү, цагаан  идээ.  
Өдөрт хэрэглэх хэмжээ: 2.4мкг эм, эр
В пантотеник хүчил
Ашиг тусУураг, нүүрстөрөгчийн бодисын солилцоог сайжруулж, гармон, холестеролыг дэмжинэ.
Эх үүсвэр: Өндөг, загас, сүү, цагаан идээ, хивэг, шош, исгэгч, брокли, бусад байцаа, төмс, өөхгүй мах.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 5мг эм, эр
В биотин
Ашиг тус: Хоол боловсруулах, амрахад тустай уураг, нүүрстөрөгчийн бодисын солилцоог дэмжих холестеролд нөлөөлнө.
Эх үүсвэр: Өндөг, загас, сүү, цагаан идээ, хивэг, буудай, шош, исгэгч, брокли, бусад байцаа, төмс, өөхгүй мах.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 30мкг эм, эр
”нарны гэрэл” витамин
Ашиг тус: Шүд, ясыг эрүүлжүүлж, кальцийн шингэцийг сайжруулж, цусан дахь кальци, фосфор, эрдэс бодисыг тогтворжуулахад тустай.
Эх үүсвэр: Загас, сүү, цагаан идээ, ялангуяа бяслаг, хивэг, хавч, өтгөрүүлсэн сүү, нарны гэрэл, цөцгийн тос, цөцгий.
Өдөрт хэрэглэх хэмжээ:
200 IU олон улсын хэмжих нэгж50-аас доош нас
400 IU-51-70 нас
600 IU-70-аас дээш нас
С аскорбиний хүчил
Ашиг тус: Шүд буйлыг эрүүлжүүлж, төмрийг шингээн булчингийн уян хатан байдал, шарх эдгэрэлтэнд дэм болж, хүний биеийн дархлааны системийг дэмжинэ.
Эх үүсвэр: Хүчиллэг жимс болон шүүс, ногоон чинжүү, гүзээлзгэнэ, улаан лооль, брокли, манжин, төмс, тарвас.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  75мг эм, 90мг эр, +35мг тамхичид
Е токоферол
Ашиг тус: Энэхүү хорт хавдрын эсрэг бодис нь биеийн эд эсийг гэмтэхээс хамгаалж цусны улаан бөөм, Витамин К-ийн хэрэглээг зохицуулна.
Эх үүсвэр: Буудай, эрдэнэ шиш, самар, үр, олив, бууцай болон бусад ногоон навчит ургамал, ургамлын тос тухайлбал, эрдэнэ шиш, наран цэцэг, сояа үрийн гэх мэт.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 15мг эм, эр
К  
Ашиг тус: Цус бүлэгнүүлэхэд нэн чухал хэрэгтэй бөгөөд хөгширөхөд ясны бэхжилтэд тустай.
Эх үүсвэр: Байцаа, бууцай болон бусад ногоон навчит ургамал, хивэг, сояа.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 65мкг эм, 80мкг эр,

No comments:

Post a Comment