Sunday, June 10, 2012

Дэлхийн алдарт хотуудын тухай


Америкийн алдарт Forbes сэтгүүлийн газраас дэлхийн шилдэг 10 хотын жагсаалтыг гаргажээ.
ЛОНДОН №1- Их Британий нийслэл Лондон хот орсон байна. Английн сэргэн мандал, Аж үйлдвэрийн хувьсгал гээд олон арван түүхэн үйл явдлууд Лондон хотын түүхтэй салшгүй холбоотой билээ. Лондон нь Их Британий нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Лондон хот бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон нь 7 сая байнгын оршин суугчидтай. Британий хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий ч хүн амын өсөлтын 70 хувтнууийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон Британий дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ. Хотын цөм болох эртний Лондон хот нь өөрийн дундад зууны үеийн дүр төрхөө хадгалан үлдсэний дээр тус улсын төр захиргаа, бизнес, санхүү, соёлын тэргүүлэх төв юм. Баруун Европын нийслэл гэгддэг энэ том хот хар, шар, халтар, ази, европ хэн ч бай хамаагүй хүн гээч амьтан зөвхөн л амгалан тайван аж төрөхөд зориулагдсан газар мэт. Англичууд өөрсдийгөө язгууртнууд хэмээн үздэг нь бас ч аргагүй. Учир нь дэлхий тэдний унаган хэлээр ойлголцож байна. Басхүү дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөн тэмдэгтийг тэд хэрэглэж байна. Аялал жуучлал Лондонд л жинхэнэ утгаараа хөгжсөн гэгддэг. Тэд аялал жуулчлалаас асар их орлого олдог гэнэ. ЗөвхөнLONDON EYE алсыг харагч цамхаг, MADAME TUSSAUD’S лааны тосон музейBIG BEN алдарт цаг HOUSES OF PARLIAMENT парламентын ордон зэрэг газруудаар ороод гарахад 150 гаруй фунт зарцуулна. Давхар улаан автобус, хуучны загвартай хар такси, үзэсгэлэн төгөлдөр том том цэцэрлэгт парк,  эртний уран барилга, тансаг дэлгүүр, дэндүү баян тансаг цагаан арьстнууд, саксафон үлээсэн ширэлдсэн толгойтой хар негр, энэ бүхэн Лондон. 4000 гаруй монголчуул энэ хотод сурч ажиллаад сайхан амьдарч байна. Тэнд цалин өндөр боловч амьжиргааны өртөг тэр дундаа орон байрны үнэ ханш өндөр. Манайхан шиг сараар цалингаа авна гэж өр ширэнд баригдаж суухгүй. Долоон хоногийн мөчлөгтэй. Автобусны жолооч долоо хоногт 500 фунтын цалин авдаг. Сардаа 2000 фунт гэдэг нь манайхаар дөрвөн сая гаруй төгрөг. Ингээд бодоход Лондонгийн хүмүүсийн ахуй хангамж, юмны үнэ аяндаа ойлгомжтой болоод ирнэ. Лондончууд соёлын хэв маяг, загвар хийц болон гал тогооны хувьд өөрсдийн онцлогийг гаргаж чадсанаараа жагсаалтын эхэнд орж, ялгарч чадсан байна. Энэ нь тус хотыг шилдэгт тооцогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Мэдээж тус хотын хувьд сөрөг тал ч бас бий. Энэ тухай шинжээчид хоёр тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Үүнд аюулгүй байдлын хангамж нэлээд дутагдалтайгаас гадна юмны үнэ хэт өндөр хэмээн үзсэн байна.
ПАРИС №2Forbes-ийн шилдэг хотуудын жагсаалтын 2 дугаарт Францын нийслэл парис хот шалгарчээ. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт 1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй 2 сая гаруй хүн амьдарч байна. Парисийн unitй urbaine буюу хотын газар нутаг нь захиргаан доорх газраас хамаагүй илүү бөгөөд 2005 оны байдлаар 9.93сая хүн амтай. Парисын  aire urbaine буюу метрополи газар нутаг нь бараг 12 сая хүн амтай бөгөөд Европын хамгийн их хүн амтай метрополи газар нутгуудын нэг юм. Парис нь 2000 жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө томоохон “дэлхийн хот” байх байр суурьт нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм. Парисийн бүс Иль-де-Франс нь Европын хамгийн том хотын эдийн засагтай бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хотууд дотор тавд бичигддэг. 2006 оны байдлаар $500.8 тэрбум US$628.9 тэрбум  ҮНБ-тэй байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисийн бүсийн олон дүүрэгт FORTUNE GLOBAL-ын 500 компаний 36 нь байрладаг. Эдгээр дүүргүүдийн хамгийн том нь Ла Дэфэнс бөгөөд энэ нь Европын хамгийн том, бизнест зориулагдаж барьсан дүүрэг юм. Парист ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллага, Парисын клуб зэрэг байгууллагуудын төвүүд оршдог. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 сая гаруй хүн уг хоттой танилцахаар ирдэг. Парист Эйфелийн цамхаг, Лувр, Пантеон, Помпиду төв, Парисын Дуурийн театр, бульвар, нийтийн парк, цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэх газар олон билээ. Парис хот нь сонгомол хийц, романтик байдал, орчин үетэйгээ зохицож чаддаг нь жагсаалтад тэргүүлэх гол шалгуур болжээ. Сайхан хоол хийдэг үзүүлэлт ч үүнд нөлөөлжээ.
СИДНЕЙ№3- Сидней бол дэлхийн хамгийн гоё хотын нэг гэгддэг төдийгүй хамгийн их хүн амтай. Шинэ Өмнөд Вэльс мужийн төв бөгөөд Британий Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн  Анхны усан флотын удирдагч Артур Филипп Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг. Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот нь Жексон боомтыг хүрээлж байгуулагдсан тул “Боомтын хот” гэсэн хочтой болжээ. Сидней нь дуурийн театр, Боомтын гүүр Harbour Bridge, далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны “дэлхийн хот”-уудын жагсаалтад бүртгэлтэй Сидней хот нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аваргашалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулжээ. 2007 оны 9-р сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны 7-р сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулсан байна. Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсаж байв. Австрали улсын бэлэг тэмдэг саяхан болтол кенгеру байсан бол өнөөдөр Сидней хот дахь Дуурийн театрын барилга тус улсын нэрийн хуудас болжээ. Тэрхүү дуурийн театр Сидней хотын усан зогсоолын зүүн хажууд байрлах ба түүний дунг санагдуулсан хөнгөн цагаан дээврүүд хотын аль өнцгөөс харагдана. Дуурийн театрын шинэ барилгын төслийн уралдааныг 1954 онд зарлахад 32 орны 233 уран барилгач нар оролцжээ. Данийн 29 настай уран барилгач Йорн Устцоны ирүүлсэн маш өвөрмөц, туйлын эрсдэлтэй төслийг үзээд уралдааны дүнг гаргах олон улсын зөвлөл ихээхэн маргалджээ. Хамгийн өндөр нь 60 метр цувран орших арван суврага нь практик ач холбогдолгүй, гадаад дотоод зай хоорондоо уялдаа холбоогүй байна, дөрвөн талтай өндөр хайрцаг хэлбэрийн байшинг шувууны далавчийг дүрсэлсэн дээвэртэй хийсэн байна гэх зэргээр ийнхүү төслийг өөлөн шүүмжилжээ. Гэвч удтал хэлэлцэж маргалдсаны эцэст энэхүү төслийг баталж урьд нь хэн ч таньдаггүй байсан Данийн уран барилгач залуу нэрд гарчээ. Энэ барилга нь дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сүрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн үздэг юм. Дуурийн театрын барилга руу усан онгоцны тавцангаас харахад далавчаа дэлгэн хөөрөх гэж байгаа цаглашгүй том цагаан хунг санагдуулна. Шөнийн гэрэлд бүр сайхан үзэгдэнэ. Театрын барилгын газар дээр харагдах хэсэгт симфони хөгжмийн концерт, дуурийн хөгжим, цөөхүүл хөгжим, драмын жүжгийн тоглолтонд зориулсан таван том танхим байна. Барилгын дотор талыг уран барилгад “сансрын эрин зууны готик” гэж нэрлэсэн дэгээр янзалжээ. Энэ театрт дэлхийд хамгийн том театрын хөшиг өлгөжээ. “Нар сарны хөшиг ” нэртэй энэхүү хөшгийг Австралийн зураач Конберний зургаар Франц улсын хивсний дэгээр нэхсэн байна.  Хөшигний 2 хэсэг тус бүр нь 93 метр хавтгай дөрвөлжин талбайтай ажээ.
НЬЮ-ЙОРК №4- Жагсаалтын 4-р хот Америкийн хамгийн том буюу метрополитан хот. Энэ хот нь Нью-Йорк мужийн зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд Голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл Америкийн нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар моод, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк хот нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд НҮБ-ийн төв байр нь энд байрладаг.  Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттан, Куинз, Статен, Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь мужийн Бронкс, Кингс,  Нью-Йорк, Куинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтаршилаараа  тэргүүлдэг. Хотын хол газрууд нь олон улсад алдартай. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд  Манхэттан дахь Уолл-Сприт нь Дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стайт Билдинг болон хуучны Дэлхийн Худалдааны Төвийн 2 барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ. Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд: утга зохиол, уран зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл абстракт экспрешонизм, дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэргээр байна. Бродвейн театр энд оршдог. 2005 онд хотод бараг 170 хэл яригдаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36 хувь нь АНУ-аас гадна төржээ.  Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим The Big Appleгэгддэг бол театрын төв болох Бродвей нь The Main Stem, Их цагаан зам The Great White Way эсвэл Реалто The Realto гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л “Хэзээ ч унтдаггүй хот” The City That Never Sleepsхэмээгддэг.
Ингээд жагсаалтад багтсан бусад хотуудын нэрсийг дурдвал:
5. Ромь
6. Барселон
7. Мельбурн
8. Берлин
9. Амстердам
10. Мадрид хотууд багтжээ.

Дэлхийн хамгийн бохир хотууд


Харин дэлхийн хамгийн бохир хотуудын жагсаалтанд:
1. Норильск, ОХУ. 1935 онд Сибирийн энэхүү хотыг боолчлолын хөдөлмөрийн хот болгож байсан түүхтэй бөгөөд Норильск нь дэлхийн хүнд металл олборлолтын хамгийн том уурхайтай газар юм. Жилд ойролцоогоор 500 тонн зэс, ба никель олборлодог бөгөөд 2 сая тоннын хүхрийн хүчлийг агаарт цацдаг. Цас нь хараар ордог бөгөөд тус газар ажиллагсдын нас ОХУ-ын бусад газарт ажиллаж амьдардаг хүмүүсийн дунджаас 10-аар бага байдаг.
2. Сумгайт, Азербайжан. Хуучин Зөвлөлтийн үйлдвэрлэлийн төв байсан энэхүү хотод хорт хавдараар 22% нь өвчилсөн байгаа нь тус улсын хамгийн өндөр үзүүлэлт аж.
3. Линфень, Хятад. 3 сая хүний төрөлх хот болсон энэхүү газар нь тус улсын нүүрсний хамгийн том олборлолтыг явуулж байна. Уг хотын оршин суугчид нь шөнийн цагаар юу ч харагддаггүй нь нүүрсний тоосжилттой холбоотой хэмээн гомдоллодог аж.
4. Тияньинь, Хятад. Тус улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэлийн хот ч гэлээ Хятадын хамгийн бохир агаартай хот нь.
5. Сукинда, Энэтхэг. Дэлхийн хамгийн том хүдэрлэгийн нээлттэй олборлолт явуулж болохуйц уурхай байдаг. Уух усных нь 70% нь ямар нэг байдлаар химийн элемент агуулж байдаг нь бүхнийг илтгэнэ.
6. Дзержинск, ОХУ. Хуучин зөвлөлтийн химийн зэвсэг үйлдвэрлэлийн гол төв байсан энэхүү хотод 1930-1998 онуудад ойролцоогоор 300000 тоннын химийн хорт ялгадас гаргаж байсан. Хөрснөөс шинжилгээ авахад 190 гаруй төрлийн химийн бодис илэрсэн байна.
Хэдий энэ жагсаалтанд Монгол улсын нийслэл Улаанбаатар ороогүй ч гэсэн  өвлийн бүрхэг ертөнц энэ байдлаараа удаан үргэлжилж, шийдвэр гаргах эрх мэдэлтэй тодорхой хүмүүс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол удахгүй орох магадлал өндөр байна шүү дээ. 

Витамины ертөнц


Хүний биеийн хэвийн бодисын солилцоо, өсөлт хөгжилт, эд эсийн үйл ажиллагаанд хэрэгтэй химийн бодисын бүлгийг витамин гэдэг. Хүний биед хэрэгтэй 13 витаминыг хоол хүнснээс авч болох ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болох аюултай.
А ретинол
Ашиг тус: Яс, шүд, зөөлөн эд, салслаг эд болон арьсыг эрүүлжүүлнэ. Нүдний торлог бүрхэвчийн пигментийг үүсгэхэд Витамин А гол үүрэгтэй.
Эх үүсвэр: Мах, өндөг, сүү, бяслаг, цөцгий, элэг, бөөр, загасны тос. Бетакаротин нь лууван, хулуу, төмс, гүйлс, брокли, бууцай болон бусад хар ногоон навчтай ургамлуудад байна.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 3000 микрограмм эр, эм
В1 тиамин
Ашиг тус: Нүүрстөрөгчийг энерги болгон хувиргахад нь эсүүдэд дэмжлэг болдог. Зүрх, булчин, мэдрэлийн системд хэрэгтэй.
Эх үүсвэр: Талх, хивэг, гоймон, буудай, өөхгүй мах, загас, вандуй, шош.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 1.1мг эм, 1.2мг эр
В2 рибофлавин
Ашиг тус: Нүүрстөрөгчөөс энерги ялгаруулах болон биеийн өсөлт, цусны улаан бөөмийн гаралтад тустай.
Эх үүсвэр: Өөхгүй мах, өндөг, шош,, самар, ногоон навчит ургамал, сүү, цагаан идээ, заримдаа талх, хивэгт агуулагдана.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  1.1мг эм, 1.3мг эр
В3 ниацин, никотиний хүчил
Ашиг тус: Биеийн ерөнхий эрүүл мэнд, өсөлт, нөхөн үржихүйд  нөлөөлж хоол боловсруулах систем, арьс, мэдрэлд тустай. Хоол хүнснээс энерги гаргахад нөлөөлнө.
Эх үүсвэр: Сүү, цагаан идээ, шувууны мах, загас, өөхгүй мах, самар, өндөг.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  14мг эм, 16мг эр
В6 пиридоксин
Ашиг тус: Дархлааны системийг сайжруулж, мэдрэлийн хэвийн системийг дэмжиж, цусны улаан бөөмийн гарц, уургийн шингэцэд нөлөөлнө.
Эх үүсвэр: Шош, самар, өндөг, мах, загас, хивэг, талх, буудай.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 1.5мг эм, 1.6мг эр
В9 фоль, фолийн хүчил, птеройл-глютаминий хүчил
Ашиг тус: Хоол боловсруулалтыг сайжруулж уургийн нөхөн төлжүүлэх, цусны улаан бөөмийн гарц болон ДНК-д тустай. Эд эсийн үйл ажиллагаа болон өсөлтөд нөлөөлж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлэн ходоодны хүчлийг өдөөнө.
Эх үүсвэр: Шош, хүчиллэг жимс, болон шүүс, буудай, хивэг, хар ногоон навчит ургамал, тахиа, гахай, мах, хясаа, элэг.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 400мкг эм, эр
В12
Ашиг тус: Хүний биеийн бодисын солилцоо, цусны улаан бөөмийг тогтворжуулна. Төв мэдрэлийн системийг дэмжиж ДНК-д нөлөөлдөг. Хүний биед бусад витаминууд хангагдаагүй үед энэ витамин элгэнд оршиж байдаг.
Эх үүсвэр: Өндөг, мах, тахиа, хясаа, сүү, цагаан  идээ.  
Өдөрт хэрэглэх хэмжээ: 2.4мкг эм, эр
В пантотеник хүчил
Ашиг тусУураг, нүүрстөрөгчийн бодисын солилцоог сайжруулж, гармон, холестеролыг дэмжинэ.
Эх үүсвэр: Өндөг, загас, сүү, цагаан идээ, хивэг, шош, исгэгч, брокли, бусад байцаа, төмс, өөхгүй мах.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 5мг эм, эр
В биотин
Ашиг тус: Хоол боловсруулах, амрахад тустай уураг, нүүрстөрөгчийн бодисын солилцоог дэмжих холестеролд нөлөөлнө.
Эх үүсвэр: Өндөг, загас, сүү, цагаан идээ, хивэг, буудай, шош, исгэгч, брокли, бусад байцаа, төмс, өөхгүй мах.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 30мкг эм, эр
”нарны гэрэл” витамин
Ашиг тус: Шүд, ясыг эрүүлжүүлж, кальцийн шингэцийг сайжруулж, цусан дахь кальци, фосфор, эрдэс бодисыг тогтворжуулахад тустай.
Эх үүсвэр: Загас, сүү, цагаан идээ, ялангуяа бяслаг, хивэг, хавч, өтгөрүүлсэн сүү, нарны гэрэл, цөцгийн тос, цөцгий.
Өдөрт хэрэглэх хэмжээ:
200 IU олон улсын хэмжих нэгж50-аас доош нас
400 IU-51-70 нас
600 IU-70-аас дээш нас
С аскорбиний хүчил
Ашиг тус: Шүд буйлыг эрүүлжүүлж, төмрийг шингээн булчингийн уян хатан байдал, шарх эдгэрэлтэнд дэм болж, хүний биеийн дархлааны системийг дэмжинэ.
Эх үүсвэр: Хүчиллэг жимс болон шүүс, ногоон чинжүү, гүзээлзгэнэ, улаан лооль, брокли, манжин, төмс, тарвас.
Өдөрт хэрэглэх хэмжээ:  75мг эм, 90мг эр, +35мг тамхичид
Е токоферол
Ашиг тус: Энэхүү хорт хавдрын эсрэг бодис нь биеийн эд эсийг гэмтэхээс хамгаалж цусны улаан бөөм, Витамин К-ийн хэрэглээг зохицуулна.
Эх үүсвэр: Буудай, эрдэнэ шиш, самар, үр, олив, бууцай болон бусад ногоон навчит ургамал, ургамлын тос тухайлбал, эрдэнэ шиш, наран цэцэг, сояа үрийн гэх мэт.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 15мг эм, эр
К  
Ашиг тус: Цус бүлэгнүүлэхэд нэн чухал хэрэгтэй бөгөөд хөгширөхөд ясны бэхжилтэд тустай.
Эх үүсвэр: Байцаа, бууцай болон бусад ногоон навчит ургамал, хивэг, сояа.
Өдөрт хэрэглэх хэмжээ: 65мкг эм, 80мкг эр,

"Эрүүл мэндэд тустай хамгийн сайн ундаа"


Олон улсын хүнс тэжээлийн судлалын нэгэн хурал дээр энэхүү 6 зүйлийн ундааг эрүүл  мэндэд хамгийн сайн ундаа гэж дурдсан байна.
1.     Ногоон цай
2.     Улаан вино
3.     Буурцгийн шөл
4.     Тараг
5.     Ясны шөл
6.     Мөөгний шөл
                                                          НОГООН ЦАЙ
-Ундаасахыг дарах
-Хавдрын эсрэг
-Шүд  бэхжүүлэх буюу шүдний хорхойноос хамгаалах
-Цус өтгөрөх буюу зүрх судасны өвчнөөс хамгаалахад ач тустай гэдгийг дэлхий дахинаар мэдэрч байна.
                                                          УЛААН ДАРС
Хятад улс болон Азийн орнуудын ихэнх хүмүүс улаан виног зүрхэнд сайн хэмээдэг. Харин европын ихэнх орнууд аль эрт энэ тухай мэдлэгтэй байжээ.Ард түмний дунд тогтмол сайн чанарын улаан вино уух нь зүрхний өвчнөөс хамгаалдаг гэдэг оргүй зүйл биш. Сайн чанарын улаан вино нь цусны тос,цусны даралтыг бууруулах ундааны доторх охь нь болно. Олон улсын жишгээс үзэхэд өдөрт 150 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэх нь ач тусаа өгнө гэж үздэг. Францчууд улаан вино уух заншилтай байдаг. Тэгээд ч франц улсад зүрхний өвчний өвчлөлт хамгийн бага буюу бусад улс орнуудтай харьцуулахад гуравны нэгээс доош байдаг.
                                                             ТАРАГ
Тараг чухам юунд сайн гэдгийг дээр дэлгэрэнгүй өгүүлсэн. Тараг нь бактерийн тэнцвэрийг хадгалахад маш сайн нөлөөтэй. Бактерийн тэнцвэр нь биед ашигтай  бактерийн нөхөн төлжихад тустай байдаг. Мөн хэрэггүй бактерийг устгахад тусалдаг. Европын ихэнх орнуудад таргийг маш өргөнөөр хүнс хоолондоо хэрэглэдэг. Дэлхийн олон орны жишгээс үзвэл тараг нь үнээний сүүг бодвол борлуулт нь харьцангуй бага байна. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар тараг нь зарим талаараа үнээний сүүнээс  харьцангуй давуу зүйлүүд байхыг судлууштай гэжээ.
                                                     БУУРЦГИЙН ШӨЛ
Буурцаг маш их шим тэжээлийн агууламжтай. Буурцгийн төрлийн ундаа нь тос, холестрин агуулахгүй мөртлөө уураг төмөрвитаминууд ба бусад эрдэс,амин дэмүүдээр элбэг байдаг учсраас байнга буурцгийн шөл уух нь бараг сүү ууснаас дутахгүй ач тустай.
                                                             ЯСНЫ ШӨЛ
Дэлхийн ихэнх улсын зах, гудамжинд гахай, тахиа, үхэр, хонины ясны шөлний гуанз гэж ажилладаг. Амьтны ясны шинэ шөлнөөс хүн кальци, фосфор зэрэг маш олон амин дэмийг авч болдог. Уламжлалт анагаах ухаанд Буурцгийн ы ясны шөлийг шаз гэдэг бөгөөд толгойн архаг өвчинд сайн. Борви, тойг, шагай зэргийг 3 шимт буюу 4 шимт ясны шөл гэж нэрлэдэг. Үүгээр хий өвчнийг дарна гэж үздэг. Мөн нэгэн ёсны тамир сэлбэх арга.

"SWAROVSKI"-ийн тухай



100 гаруй жилийн өмнө анх 1895 онд зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч Даниел Сваровски нь Австрийн Тирол мужийн Ваттенс тосгон руу өөрийн шинэхэн зохион бүтээсэн гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талсджуулах болон өнгөлгөөний машины хамт нүүсэн. Энэ мөчөөс хойш тэрээр загварын ертөнцөд томоохон хувьсгалыг хийсэн төдийгүй Сваровски нь хувцас загвар, гоёл чимэглэлийн болон сүүлийн үед гэрэлтүүлэг уран барилга засал чимэглэлд зориулагдсан нарийн засаж талсджуулсан болор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон юм. Одоог хүртэл Ваттенсд байгаа энэхүү гэр бүлийн компаний 4,5 дахь үеийн үе залгамжлагчид нь удирдаж байгаа ба дэлхий даяар 120 гаруй оронд 20000 гаруй ажилтан ажиллагсадтай ба 2006 онд 2.33 тэрбум Еврогийн борлуулалт хийсэн байна. Ерөнхийдөө хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу засаж талстжсан дан болорыг үйлдвэрлэж зарах, нөгөөх нь дээд зэргийн дизайнаар бүтээгдсэн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба  Сваровски корпараци нь 4 төрлийн үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн хийдэг Тиролит үйлдвэрийн өрөмдлөгөөний тоног төхөөрөмж, Свэрфлакс замын аюулгүй гэрэлтүүлэг, Оптик дуран авиа, телескопийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэлийн болор чулууг үйлдвэрлэдэг ажээ. Ийнхүү Сваровски болор нь Кристаллаязд хэмээх нэрийн дор өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын загварт салшгүй нэгэн хэсэг болсон ба Сваровскийн өөрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэл, гэрийн гоёлын эдлэл бусад эд хэрэгсэлүүд нь 600 гаруй дэлгүүр салбаруудаар нь борлогдож байгаа ба бүхий л загварын чиг хандлагад үргэлж нөлөөлсөөр ирсэн юм. Тэр дундаа Даниел Сваровски бүтээгдэхүүнүүд нь компанийн нэрийн хуудас болдог байна. Сваровски цуглуулагчдын нийгэмлэг нь 400000 гаруй гишүүдтэй бөгөөд алдартай болор биетүүдийг цуглуулдаг ажээ. Ваттенсд байрлах болорын ертөнц хэмээх хөдөлгөөнт дүрс бүхий болорын музей нь1995 онд нээгдсэнээсээ хойш 7 сая гаруй зочид гийчид очиж үзсэн байна. Сваровскийн шинэ санаа, онгод урам зоригоор дүүрэн ертөнцийг болор нь дээд зэргийн түүхий эд болж чаддаг байна. Өнөөдөр энэхүү гэр бүлийн компани нь үүсгэн байгуулагчынхаа төгс төгөлдөрт хүрэхийн төлөө, нягт нямбай байдлын үлгэр дуурайл болох, зогсолтгүй шинэчлэх гэсэн хүсэлийг мөнхжүүлж, сайжирсан зүйлийг үргэлж сайжруул гэсэн арга барилын зарчимийг баримталдаг. Одоогоор 4,5 дахь үеийнх нь үе залгамжлагчид нь болорын хүрээг тэлж, түүний тархацыг хүчирхэгжүүлэх мөн компанийхаа тусгаар тогтнол шударга байдлыг хамгаалахын төлөө эрхэм зорилтыг тавин ажиллаж байгаа нь энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болгож чадсан юм
Сваровскийн болор эдлэл, гоёл чимэглэл нь хүмүүст МЭДРЭМЖ, МЭДЭРХҮЙ, ГОО САЙХАН, БАЯР БАЯСГАЛАН, АЗ ЖАРГАЛ, ТАНСАГ МЭДРЭХҮЙ-г бэлэглэдэг юм.