Sunday, June 10, 2012

Дэлхийн алдарт хотуудын тухай


Америкийн алдарт Forbes сэтгүүлийн газраас дэлхийн шилдэг 10 хотын жагсаалтыг гаргажээ.
ЛОНДОН №1- Их Британий нийслэл Лондон хот орсон байна. Английн сэргэн мандал, Аж үйлдвэрийн хувьсгал гээд олон арван түүхэн үйл явдлууд Лондон хотын түүхтэй салшгүй холбоотой билээ. Лондон нь Их Британий нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Лондон хот бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон нь 7 сая байнгын оршин суугчидтай. Британий хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий ч хүн амын өсөлтын 70 хувтнууийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон Британий дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ. Хотын цөм болох эртний Лондон хот нь өөрийн дундад зууны үеийн дүр төрхөө хадгалан үлдсэний дээр тус улсын төр захиргаа, бизнес, санхүү, соёлын тэргүүлэх төв юм. Баруун Европын нийслэл гэгддэг энэ том хот хар, шар, халтар, ази, европ хэн ч бай хамаагүй хүн гээч амьтан зөвхөн л амгалан тайван аж төрөхөд зориулагдсан газар мэт. Англичууд өөрсдийгөө язгууртнууд хэмээн үздэг нь бас ч аргагүй. Учир нь дэлхий тэдний унаган хэлээр ойлголцож байна. Басхүү дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөн тэмдэгтийг тэд хэрэглэж байна. Аялал жуучлал Лондонд л жинхэнэ утгаараа хөгжсөн гэгддэг. Тэд аялал жуулчлалаас асар их орлого олдог гэнэ. ЗөвхөнLONDON EYE алсыг харагч цамхаг, MADAME TUSSAUD’S лааны тосон музейBIG BEN алдарт цаг HOUSES OF PARLIAMENT парламентын ордон зэрэг газруудаар ороод гарахад 150 гаруй фунт зарцуулна. Давхар улаан автобус, хуучны загвартай хар такси, үзэсгэлэн төгөлдөр том том цэцэрлэгт парк,  эртний уран барилга, тансаг дэлгүүр, дэндүү баян тансаг цагаан арьстнууд, саксафон үлээсэн ширэлдсэн толгойтой хар негр, энэ бүхэн Лондон. 4000 гаруй монголчуул энэ хотод сурч ажиллаад сайхан амьдарч байна. Тэнд цалин өндөр боловч амьжиргааны өртөг тэр дундаа орон байрны үнэ ханш өндөр. Манайхан шиг сараар цалингаа авна гэж өр ширэнд баригдаж суухгүй. Долоон хоногийн мөчлөгтэй. Автобусны жолооч долоо хоногт 500 фунтын цалин авдаг. Сардаа 2000 фунт гэдэг нь манайхаар дөрвөн сая гаруй төгрөг. Ингээд бодоход Лондонгийн хүмүүсийн ахуй хангамж, юмны үнэ аяндаа ойлгомжтой болоод ирнэ. Лондончууд соёлын хэв маяг, загвар хийц болон гал тогооны хувьд өөрсдийн онцлогийг гаргаж чадсанаараа жагсаалтын эхэнд орж, ялгарч чадсан байна. Энэ нь тус хотыг шилдэгт тооцогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Мэдээж тус хотын хувьд сөрөг тал ч бас бий. Энэ тухай шинжээчид хоёр тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Үүнд аюулгүй байдлын хангамж нэлээд дутагдалтайгаас гадна юмны үнэ хэт өндөр хэмээн үзсэн байна.
ПАРИС №2Forbes-ийн шилдэг хотуудын жагсаалтын 2 дугаарт Францын нийслэл парис хот шалгарчээ. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт 1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй 2 сая гаруй хүн амьдарч байна. Парисийн unitй urbaine буюу хотын газар нутаг нь захиргаан доорх газраас хамаагүй илүү бөгөөд 2005 оны байдлаар 9.93сая хүн амтай. Парисын  aire urbaine буюу метрополи газар нутаг нь бараг 12 сая хүн амтай бөгөөд Европын хамгийн их хүн амтай метрополи газар нутгуудын нэг юм. Парис нь 2000 жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө томоохон “дэлхийн хот” байх байр суурьт нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм. Парисийн бүс Иль-де-Франс нь Европын хамгийн том хотын эдийн засагтай бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хотууд дотор тавд бичигддэг. 2006 оны байдлаар $500.8 тэрбум US$628.9 тэрбум  ҮНБ-тэй байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисийн бүсийн олон дүүрэгт FORTUNE GLOBAL-ын 500 компаний 36 нь байрладаг. Эдгээр дүүргүүдийн хамгийн том нь Ла Дэфэнс бөгөөд энэ нь Европын хамгийн том, бизнест зориулагдаж барьсан дүүрэг юм. Парист ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллага, Парисын клуб зэрэг байгууллагуудын төвүүд оршдог. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 сая гаруй хүн уг хоттой танилцахаар ирдэг. Парист Эйфелийн цамхаг, Лувр, Пантеон, Помпиду төв, Парисын Дуурийн театр, бульвар, нийтийн парк, цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэх газар олон билээ. Парис хот нь сонгомол хийц, романтик байдал, орчин үетэйгээ зохицож чаддаг нь жагсаалтад тэргүүлэх гол шалгуур болжээ. Сайхан хоол хийдэг үзүүлэлт ч үүнд нөлөөлжээ.
СИДНЕЙ№3- Сидней бол дэлхийн хамгийн гоё хотын нэг гэгддэг төдийгүй хамгийн их хүн амтай. Шинэ Өмнөд Вэльс мужийн төв бөгөөд Британий Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн  Анхны усан флотын удирдагч Артур Филипп Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг. Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот нь Жексон боомтыг хүрээлж байгуулагдсан тул “Боомтын хот” гэсэн хочтой болжээ. Сидней нь дуурийн театр, Боомтын гүүр Harbour Bridge, далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны “дэлхийн хот”-уудын жагсаалтад бүртгэлтэй Сидней хот нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аваргашалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулжээ. 2007 оны 9-р сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны 7-р сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулсан байна. Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсаж байв. Австрали улсын бэлэг тэмдэг саяхан болтол кенгеру байсан бол өнөөдөр Сидней хот дахь Дуурийн театрын барилга тус улсын нэрийн хуудас болжээ. Тэрхүү дуурийн театр Сидней хотын усан зогсоолын зүүн хажууд байрлах ба түүний дунг санагдуулсан хөнгөн цагаан дээврүүд хотын аль өнцгөөс харагдана. Дуурийн театрын шинэ барилгын төслийн уралдааныг 1954 онд зарлахад 32 орны 233 уран барилгач нар оролцжээ. Данийн 29 настай уран барилгач Йорн Устцоны ирүүлсэн маш өвөрмөц, туйлын эрсдэлтэй төслийг үзээд уралдааны дүнг гаргах олон улсын зөвлөл ихээхэн маргалджээ. Хамгийн өндөр нь 60 метр цувран орших арван суврага нь практик ач холбогдолгүй, гадаад дотоод зай хоорондоо уялдаа холбоогүй байна, дөрвөн талтай өндөр хайрцаг хэлбэрийн байшинг шувууны далавчийг дүрсэлсэн дээвэртэй хийсэн байна гэх зэргээр ийнхүү төслийг өөлөн шүүмжилжээ. Гэвч удтал хэлэлцэж маргалдсаны эцэст энэхүү төслийг баталж урьд нь хэн ч таньдаггүй байсан Данийн уран барилгач залуу нэрд гарчээ. Энэ барилга нь дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сүрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн үздэг юм. Дуурийн театрын барилга руу усан онгоцны тавцангаас харахад далавчаа дэлгэн хөөрөх гэж байгаа цаглашгүй том цагаан хунг санагдуулна. Шөнийн гэрэлд бүр сайхан үзэгдэнэ. Театрын барилгын газар дээр харагдах хэсэгт симфони хөгжмийн концерт, дуурийн хөгжим, цөөхүүл хөгжим, драмын жүжгийн тоглолтонд зориулсан таван том танхим байна. Барилгын дотор талыг уран барилгад “сансрын эрин зууны готик” гэж нэрлэсэн дэгээр янзалжээ. Энэ театрт дэлхийд хамгийн том театрын хөшиг өлгөжээ. “Нар сарны хөшиг ” нэртэй энэхүү хөшгийг Австралийн зураач Конберний зургаар Франц улсын хивсний дэгээр нэхсэн байна.  Хөшигний 2 хэсэг тус бүр нь 93 метр хавтгай дөрвөлжин талбайтай ажээ.
НЬЮ-ЙОРК №4- Жагсаалтын 4-р хот Америкийн хамгийн том буюу метрополитан хот. Энэ хот нь Нью-Йорк мужийн зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд Голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл Америкийн нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар моод, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк хот нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд НҮБ-ийн төв байр нь энд байрладаг.  Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттан, Куинз, Статен, Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь мужийн Бронкс, Кингс,  Нью-Йорк, Куинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтаршилаараа  тэргүүлдэг. Хотын хол газрууд нь олон улсад алдартай. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд  Манхэттан дахь Уолл-Сприт нь Дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стайт Билдинг болон хуучны Дэлхийн Худалдааны Төвийн 2 барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ. Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд: утга зохиол, уран зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл абстракт экспрешонизм, дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэргээр байна. Бродвейн театр энд оршдог. 2005 онд хотод бараг 170 хэл яригдаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36 хувь нь АНУ-аас гадна төржээ.  Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим The Big Appleгэгддэг бол театрын төв болох Бродвей нь The Main Stem, Их цагаан зам The Great White Way эсвэл Реалто The Realto гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л “Хэзээ ч унтдаггүй хот” The City That Never Sleepsхэмээгддэг.
Ингээд жагсаалтад багтсан бусад хотуудын нэрсийг дурдвал:
5. Ромь
6. Барселон
7. Мельбурн
8. Берлин
9. Амстердам
10. Мадрид хотууд багтжээ.

No comments:

Post a Comment