Sunday, June 10, 2012

"SWAROVSKI"-ийн тухай



100 гаруй жилийн өмнө анх 1895 онд зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч Даниел Сваровски нь Австрийн Тирол мужийн Ваттенс тосгон руу өөрийн шинэхэн зохион бүтээсэн гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талсджуулах болон өнгөлгөөний машины хамт нүүсэн. Энэ мөчөөс хойш тэрээр загварын ертөнцөд томоохон хувьсгалыг хийсэн төдийгүй Сваровски нь хувцас загвар, гоёл чимэглэлийн болон сүүлийн үед гэрэлтүүлэг уран барилга засал чимэглэлд зориулагдсан нарийн засаж талсджуулсан болор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон юм. Одоог хүртэл Ваттенсд байгаа энэхүү гэр бүлийн компаний 4,5 дахь үеийн үе залгамжлагчид нь удирдаж байгаа ба дэлхий даяар 120 гаруй оронд 20000 гаруй ажилтан ажиллагсадтай ба 2006 онд 2.33 тэрбум Еврогийн борлуулалт хийсэн байна. Ерөнхийдөө хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу засаж талстжсан дан болорыг үйлдвэрлэж зарах, нөгөөх нь дээд зэргийн дизайнаар бүтээгдсэн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба  Сваровски корпараци нь 4 төрлийн үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн хийдэг Тиролит үйлдвэрийн өрөмдлөгөөний тоног төхөөрөмж, Свэрфлакс замын аюулгүй гэрэлтүүлэг, Оптик дуран авиа, телескопийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэлийн болор чулууг үйлдвэрлэдэг ажээ. Ийнхүү Сваровски болор нь Кристаллаязд хэмээх нэрийн дор өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын загварт салшгүй нэгэн хэсэг болсон ба Сваровскийн өөрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэл, гэрийн гоёлын эдлэл бусад эд хэрэгсэлүүд нь 600 гаруй дэлгүүр салбаруудаар нь борлогдож байгаа ба бүхий л загварын чиг хандлагад үргэлж нөлөөлсөөр ирсэн юм. Тэр дундаа Даниел Сваровски бүтээгдэхүүнүүд нь компанийн нэрийн хуудас болдог байна. Сваровски цуглуулагчдын нийгэмлэг нь 400000 гаруй гишүүдтэй бөгөөд алдартай болор биетүүдийг цуглуулдаг ажээ. Ваттенсд байрлах болорын ертөнц хэмээх хөдөлгөөнт дүрс бүхий болорын музей нь1995 онд нээгдсэнээсээ хойш 7 сая гаруй зочид гийчид очиж үзсэн байна. Сваровскийн шинэ санаа, онгод урам зоригоор дүүрэн ертөнцийг болор нь дээд зэргийн түүхий эд болж чаддаг байна. Өнөөдөр энэхүү гэр бүлийн компани нь үүсгэн байгуулагчынхаа төгс төгөлдөрт хүрэхийн төлөө, нягт нямбай байдлын үлгэр дуурайл болох, зогсолтгүй шинэчлэх гэсэн хүсэлийг мөнхжүүлж, сайжирсан зүйлийг үргэлж сайжруул гэсэн арга барилын зарчимийг баримталдаг. Одоогоор 4,5 дахь үеийнх нь үе залгамжлагчид нь болорын хүрээг тэлж, түүний тархацыг хүчирхэгжүүлэх мөн компанийхаа тусгаар тогтнол шударга байдлыг хамгаалахын төлөө эрхэм зорилтыг тавин ажиллаж байгаа нь энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болгож чадсан юм
Сваровскийн болор эдлэл, гоёл чимэглэл нь хүмүүст МЭДРЭМЖ, МЭДЭРХҮЙ, ГОО САЙХАН, БАЯР БАЯСГАЛАН, АЗ ЖАРГАЛ, ТАНСАГ МЭДРЭХҮЙ-г бэлэглэдэг юм.


No comments:

Post a Comment