Sunday, June 10, 2012

Санхүүгийн менежерийн үүрэг


Санхүүгийн менежерийн хийж гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааг 3 бүлэгт ангилан авч үзэж болно. Энэ нь:
1.    Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт
2.    Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
3.    Санхүүжилтын шийдвэр гаргалт


Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт нь:
· Санхүүгийн мэдээллүүдийг компанийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, удирдахад тохиромжтой хэлбэрт оруулан бэлтгэх
·     Өсөн нэмэгдэх үйлдвэрлэлийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох
·      Үүнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцож гаргах явдал юм.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь:
Компанийн хөрөнгө, активын хамгийн оновчтой хольцыг тогтоох үйл ажиллагаа юмӨөрөөр хэлбэл нийт хөрөнгөд үндсэн хөрөнгийн эзлэх хувь хэмжээг тогтоох, бэлэн мөнгөний нөөцийг тогтоох, бараа материал ба дансны авлагын оновчтой харьцааг гаргах мэт үйл ажиллагаа байж болно.
 Санхүүжилтын шийдвэр гаргалт нь:
Энэ нь урт ба богино хугацаат эх үүсвэрийн санхүүжилтын оновчтой харьцааг тогтоох явдал юм. Дээр дурьдсан санхүүгийн менежерийн үйл ажиллагааг компанийн тайлан баланстай холбон авч үзвэл:

No comments:

Post a Comment