Sunday, June 10, 2012

"Хүн сонгох ЧИНГИС хааны урлаг"


...Хэдийгээр Чингис хаан язгууртны үзлийг эрхэмлэдэг байсан авч засаг захиргаа, цэргийн албан тушаалд томилохдоо гарал үүсэл, язгуур  угсааг ер хардаггүй байсан бөгөөд гагцхүү тухайн хүний гүйцэтгэх чадвар, ёс суртахууны байдлыг эн тэргүүнд тавьдаг байлаа. Ийнхүү сонгохдоо ихэнхи сод хүмүүст байдагтай нэгэн адил түүний сэтгэлийн дотоод ертөнцийг таних зан чанарыг нь мэдрэх авъяас маш их нөлөөлж байжээ. Үнэнч сэтгэл, шударга зан, тэсвэр хатуужлыг тэрээр буянт үйл, ач тус хэмээн үздэг байсан. Харин урвалт, итгэл эвдэлт, хулчгар занг гэмт явдал хэмээн үзэн яддаг байжээ.Чингис хаан эдгээр шинжүүдээр хүмүүсийг хоёр ангилалд хувааж байжээ.(*И.Рэнк.Наследие Чингис-хана. Берлин 1925) Нэгдэх хэв шинжид материаллаг сайн сайхан байдал, аюулгүй байдлаа, хувийн эрхэм зэрэг, нэр хүндээс дээгүүр тавьдаг хүмүүс багтах хийгээд тэд аймхай, урвамтгай байна.Тийм хүмүүс даргадаа өөрий нь сайн сайхан амьдралаас хагацуулж чадах түүний сүр хүчнээс эмээн захирагдана. Энэ утгаараа тийм хүн айдасынхаа боол нь байдаг. Харьяат ноёноос урвах буюу түүнийг барьж өгснөөр айдаснаасаа хагацана хэмээн боддог хүмүүс юм. Ийм өчүүхэн, амиа хичээсэн, шившигтэй, боолын зан авиртай хүмүүсийг Чингис хаан өчиггүй устгадаг байсан билээ. Их аян дайны замд ялагдсан дайсны албат нар, Чингис хаанаас шан горьдож, өөрийн эзнээ барьж ирж байсан тохиолдол гарч байсан. Их хаан тухай бүрд нь урвагчдыг устган цээрлүүлдэг байв. Харин Чингис хааны амь насанд нь болон, дайчдад нь халтай хэрэг хийсэн ч гэсэн, эзэндээ үнэнчээр үлдсэн хүмүүсийг өршөөн шагнаж, дэргэдээ авдаг байсан. Чингис хаанд ийнхүү үнэлэгдсэн хүмүүс үнэнч сэтгэл, шударга зангаа материаллаг эд зүйлсээс дээгүүр тавьж, эцсээ хүртэл эзэн хаандаа үнэнчээр зүтгэж байсан түүхтэй. Тэд баялагаа булаалгахаас айдаггүй байлаа. Харин нэр төр, эрхэм чанараа гутаах хэргээс айдаг байлаа. Ийм хэрэг хийж бусдын нүдэнд өртөхөөс бус өөрөөсөө эмээдэг байлаа. Тийм хүмүүсийн сэтгэл зүрхэндээ эрхэмлэн байдаг ёс зүйн хэм хэмжээ нэгэнт тогтсон байлаа. Тэд энэ дэлхий дээрх бүх зүйл дээд тэнгэрийн зарлигаар  тогтсон дэг журамд захирагдана гэсэн гүн бишрэлтэй байлаа. Тэд сэтгэл зүйн энэ хэв шинжийн хүмүүс өөрийн удирдагч дарга нартаа хувь хүний хувьд нь бус, мөнх тэнгэрийн *(*И.Рэнк.Наследие Чингис-хана) хүчэээр буй болсон,  чингис хаан хүртэлх шатлалын хэсэг гэдэг үүднээс захирагдах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байжээ. Их эзэнт гүрний хэмжээнд сэтгэл зүйн ийм хэв шинж бүхий хүнээр бүрдсэн удирдлагын шатлалыг бүрэн тогтоож чадсан байлаа. Эдгээр хүмүүсийг зөвхөн монголчуудаас төдийгүй, нүүдэлчин бүх улсаас олж тавьдаг байлаа. Суурин иргэдийг бодвол нүүдэлчид илүү шүтлэгтэй байсан бөгөөд байнга нүүдэллэн амьдардаг тул эд хогшил төдийлөн хураадаггүй, хоосрохын айдсаас үүдэн урвах, нэр төрөө хугалах, эрхэм чанараа гутаах тохиолдол бараг гардаггүй юм. Эхний хэв шинжэд гол төлөв суурин амьдралтай хүмүүс хамрагддаг. Нүүдэлчид үнэ цэнэтэй бүх зүйлээ сэтгэлдээ тээж явдаг бол суурин иргэд эд баялагийг эрхэмлэн амьдардаг билээ. Хэдийгээр Хятад, Перс мэтийн харьцангуй өндөр соёлтой улсуудыг эзлэн, харъяандаа оруулж байсан боловч, ганц нэг онцгой тохиолдолд Чингис хаан суурин соёлтой жишээлбэл Юлай Чуцай, хотын хүмүүст итгэл хүлээлгэж байжээ. Дээрхи шалтгааны улмаас Чингис хаан суурин иргэдэд төдийлөн итгэдэггүй байсан бөгөөд монголчуудыг өөрийн нүүдэлчин ахуйгаа өнө мөнхөд хамгаалж, суурин амьдралд шилжихгүй байхыг гэрээслэжээ.
Эрхэм та “Чадал, чадвар, чадамж, чадавхи” гэсэн үгнүүдийн ялгааг бодоорой!

Санхүүгийн менежерийн зорилго



Санхүүгийн удирдлага бол тодорхой зорилгод түшиглэсэн үйл ажиллагаа байх ёстой. Аливаа шийдвэр гаргалт бүрд энэ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн зорилгод нийцэж байгаа эсэхийг шалгуур болон авна. Компанийн тэр дундаа санхүүгийн менежерийн зорилго юу вэ?
Ашгийг нэмэгдүүлэх зорилго:
Ашгийг максимум байлгах нь хөрөнгө эзэмшигчдийн, компанийн удирдлагын эцсийн зорилго байж чадах уу? Санхүүгийн менежер ашгийг максимум болгох зорилтыг өмнөө тавьжээ. Энэ тохиолдолд хамгийн өндөр ашгийг авчрах шийдвэр гаргаж байх хэрэгтэй болно.

Санхүүгийн менежерийн үүрэг


Санхүүгийн менежерийн хийж гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааг 3 бүлэгт ангилан авч үзэж болно. Энэ нь:
1.    Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт
2.    Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
3.    Санхүүжилтын шийдвэр гаргалт


Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт нь:
· Санхүүгийн мэдээллүүдийг компанийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, удирдахад тохиромжтой хэлбэрт оруулан бэлтгэх
·     Өсөн нэмэгдэх үйлдвэрлэлийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох
·      Үүнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцож гаргах явдал юм.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь:
Компанийн хөрөнгө, активын хамгийн оновчтой хольцыг тогтоох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгөд үндсэн хөрөнгийн эзлэх хувь хэмжээг тогтоох, бэлэн мөнгөний нөөцийг тогтоох, бараа материал ба дансны авлагын оновчтой харьцааг гаргах мэт үйл ажиллагаа байж болно.
 Санхүүжилтын шийдвэр гаргалт нь:
Энэ нь урт ба богино хугацаат эх үүсвэрийн санхүүжилтын оновчтой харьцааг тогтоох явдал юм. Дээр дурьдсан санхүүгийн менежерийн үйл ажиллагааг компанийн тайлан баланстай холбон авч үзвэл:

Санхүүгийн менежментийн тухай ойлголт


Санхүүгийн удирдлага нь бүх төрлийн бизнесийн байгууллагууд, банк, санхүүгийн компаниуд, төрийн өмчит төсөвт байгууллагуудын мөнгө хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын явцын цогц юм. Энэ хүрээнд санхүүгийн төлөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлага, зээлийн бодлого, хөрөнгө оруулалтын шинжилгээ, санхүүжилт эх үүсвэрийн удирдлагын гэх мэт асуудлуудыг хамруулж болно. Санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь  мөнгөн хөрөнгийг бий болгох, арвижуулах, төвлөрүүлэх, хуваарилах, дахин хуваарилах, ашиглах, түүнд хяналт тавих зэрэг асуудлуудыг судалдаг, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгийн санг оновчтой удирдах арга барил буюу урлаг мөн.
Санхүүгийн менежментийн гүйцэтгэх үүрэг нь:
·         Хөрөнгө оруулах
·         Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх
·         Активын менежменттэй холбоотой шийдвэр гаргах
·         Ногдол ашгийн бодлого оновчтой явуулах явдал мөн.

Санхүү гэж юу вэ?


“Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг” гэж Л.Ж.Житман тодорхойлсон байдаг. Санхүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг хуримтлуулж хуваарилж, ашиглахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн мөнгөн харилцаа юм. Өөрөөр хэлбэл мөнгийг удирдах, урлаг үйл ажиллагаа гэж хэлж болно.

Авъяасыг хөгжүүлж болдог.


Өнөөдөр дэлхийн хэмжээнд 15 сая еврей үндэстэн байдаг нь дэлхийн хүн амын өчүүхэн хувьд хүрнэ. Гэтэл Нобелийн шагналтнуудын 30% нь еврейчүүд байдаг гээд боддоо. Гэвч еврейчүүдийн бусад үндэстнээс давуу ухаантай байдаг нь зөвхөн генетикийн хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай. Тэд хүүхдүүдээ багаас нь шаргуу суралцах, аливаа юманд бодитой хандах, зорилгодоо хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллахад сургадаг. Еврейчүүд амьдрах байраа байнга өөрчилж байснаас хүүхдүүд нь гадаад хэл сурах, танихгүй нөхцөл байдалтай хурдан дасан зохицох шаардлага гарч ирнэ. Тэд хүүхдүүддээ хүний сурсан юмыг хэн ч булааж авч чадахгүй гэсэн үзлээр хүмүүжүүлдэг байна.

XIX зууны гоц авь
яастан хүүхэд Карл Виттегийн эцэг хувраг хүн байжээ. Эцэг Витте хүүгээ төрөхөөс хагас жилийн өмнө багш нарт лекц уншиж байхдаа "Төрөлхийн авъяас гэж байдаггүй, хүүхдийг зөвхөн сургалтаар л хөгжүүлж болно, ямар ч эрүүл саруул хүүхдийг зөв зохистой орчинд хүмүүжүүлж чадвал агуу их хүний зэрэгт хүргэж болно." гэсэн үзлээ илэрхийлэхэд олон хүн түүний энэ үзлийг зөвшөөрсөнгүй. Хариуд нь "хэрэв бурхан надад хүү заяадаг л юм бол би түүнийг агуу их хүн болгоно гэдгээ амлая" хэмээсэн сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөв үү гэмээр хариу сонсоцгоов. 

Хагас жилийн дараа хүсэн хүлээсэн хүү ч төрж эцэг нь хүүхдээ хөгжүүлэн хэлсэн амандаа хүрэх гэж гэж өдөр шөнөгүй ажиллах болов. Эргэн тойрны хүмүүс түүнийг бүтэлгүй юмаар оролдож байна хэмээн элэглэж байсан гэдэг. Карл хүүд эхэндээ бусад хүүхдүүдээс онц ялгарах зүйл ажиглагдахгүй байсан боловч нас нь ахих тутам хурдтай хөгжсөөр жинхэнэ 
гайхалтай хүүхэд болжээ. Тэрээр 4 насандаа уншиж сурч, 10 насандаа Лейпцигийн их сургуульд ороод 13 насандаа докторын зэрэг хамгаалж байв. Түүний IQ-г 185 байсан байх гэж орчин үеийн судлаачид үзэж байна. 

Гоц авъяастны тухай бичсэн ном бүрд Карл Виттегийн нэр дурдагддаг. Эцэг Виттегийн гэрээр хүүхдээ хүмүүжүүлэх аргыг Швейцарийн сурган хүмүүжүүлэгч Песталлоци номондоо бичиж үлдээжээ. Эцэг Виттегийн аргаар Лео Виннер хүүгээ хүмүүжүүлсэн нь XX зууны агуу их хүн кибернетикийн шинжлэх ухааны үндэслэгч Норберт Виннер ажээ. Норберт Виннер 10 настайдаа Харвардын их сургуульд орж төгсөөд 18 настайдаа докторын зэрэг хамгаалж байлаа.

Москвагийн ойролцоо орших Большево тосгонд суугч Никитиний гэр бүлийг олон оронд мэддэг. Тэднийх 7 хүүхэдтэй. Бүх хүүхдүүд нь оюуны болон биеийн ер бусын хөгжилтэй. Хамгийн оройтлоо гэхэд 4 насандаа уншиж сурсан гэнэ. Энэ байдлын гол буруутан нь эцэг эх хоёр нь бөгөөд хүүхдүүдээ төрөх цагаас эхлэн оюуны болон биеийн хөгжлийг түргэтгэх өөрийн гэсэн аргаар хүмүүжүүлдэг ажээ. Моцартыг бүр мөлхөж эхэлж байх үед нь эцэг нь төгөлдөр хуур тоглож байгаа ээжийнх нь өвөр дээр зориудаар суулгаж, бяцхан Моцарт төгөлдөр хуурын даруулгуудаар оролдон ээждээ төвөг учруулдаг байв.

Эйнштейн, Авиценна нарын эцэг эхчүүд өндөр боловсролтой хүмүүс байсан бөгөөд хүүхдүүдээ багаас нь хөгжүүлэх гэж их анхаарал тавьдаг байв. А.И.Грибоедов 3 настайдаа уншиж сурсан, 11 настай их сургуульд орж, 16 настай төгссөн. И. М.Виноградов 3 настай уншиж сураад 12 насандаа их сургуульд орж байсан. Эдгээр хүмүүсийн эцэг эхчүүд өндөр боловсролтой, хүүхдүүдээ эртнээс хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байсан нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ажээ.